ШУУРХАЙ: ЭЦА-наас Р.Базараа нарын дөрвөн хүнийг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ

ШУУРХАЙ: ЭЦА-наас Р.Базараа нарын дөрвөн хүнийг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүний холбоотой хэд хэдэн хүнийг өчигдөр /2024.04.15/ Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, улмаар тэднийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тухайн нэр бүхий дөрвөн иргэнийг яллагдагчаар татах саналыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас прокурорт хүргүүлсэн байна. Хэрэв прокуророос уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл Р.Базараа нарыг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах аж.