Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Дорнод аймгийн Хэрлэн суманд ажиллаж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Дорнод аймгийн Хэрлэн суманд ажиллаж байна

Сайд Х.Болорчулуун Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон салбар яамны бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцууллаа.
 
ХХААХҮ-ийн сайдын тушаалаар ЖДҮХС-ийн зээл олголтын 70 хувийг хөдөө, орон нутгийн бизнес эрхлэгчдэд олгож эхэлсэн бол салбар яамны дэргэдэх Зээлийн батлан даалтын сангийн зүүн бүсийн салбар Чойбалсан хотод нээгдээд байгаа нь малчид тус сангаар дамжуулан 80-100 хувийн батлан даалтаар хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрдэж байна.
 
Мөн сайд Х.Болорчулуун УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын хамт хяналтын түр хороо байгуулан ажиллаж, “Дубайн гэрээ”-г хүчингүй болгуулж, “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас Оюу Толгой төслийн Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн тухай, зүүн бүсийг ойрын 20-30 жилд цахилгаан, дулаанаар бүрэн хангах ДЦС-ын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн болон тухайн орон нутгийн 306 км замын санхүүжилтийг шийдвэрлүүлсэн талаар иргэдэд мэдээлэл өгч, асуулт, саналд нь цаг тухайд нь хариулан ажиллав.