WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүү, Мексик улсын мэргэжлийн боксчин Перез Мариотай тулалдана

WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүү, Мексик улсын мэргэжлийн боксчин Перез Мариотай тулалдана

Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга Ганбаатарын Баярхүүгийн ээлжит тулааны тов албан ёсоор зарлагдлаа.

Тулаан ирэх тавдугаар сарын 5-нд БНСУ-д болно. WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүү энэ удаад Мексик улсын мэргэжлийн боксчин Перез Мариотай тулалдана. Уг тулаан нь Г.Баярхүүгийн мэргэжлийн боксын 10 дахь тулаан болж буй. Харин Перез Марио нь мэргэжлийн бокст 33 тулаан хийсэн. Үүнээс найм ялагдаж, 25 удаа ялалт байгуулаад байгаа юм.