СОНСГОЛ: Хүний эмийн зөвлөлд Моносын хамааралтай дөрвөн хүн байдаг ч АТГ шалгадаггүй гэв

СОНСГОЛ: Хүний эмийн зөвлөлд Моносын хамааралтай дөрвөн хүн байдаг ч АТГ шалгадаггүй гэв

Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өчигдөр (2024.04.15) эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд "Эрүүл мэндийн яамны удирдлагын 110 хүн хамрагдсан албан тушаалтны 87 нь эмийн салбартай хамааралтай. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 28 албан тушаалтан 100 хувь мөн Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрын 42 албан тушаалтны 41 нь, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 92  албан тушаалтны 57 нь, Хүний эмийн зөвлөлийн 321 албан тушаалтны 241 нь, Гаалийн 41 албан тушаалтны 14 нь,  Эрүүл яамны комиссын 50 албан тушаалтны 32 нь тус, тус эмийн салбартай холбоотой байна. Энэ өөрөө аалзны торыг бий болгоод байна. Хуулиараа энэ хүмүүс ийм үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Энэ хүмүүс төрийн 135 гаруй төрлийн 7 тэрбумын  худалдан авалтад оролцож байна. Аймаг, орон нутгийн засаг дарга нь бүгд эмийн компаниудтай хамааралтай.  АТГ ажлаа хиймээр байна. Хүний эмийн зөвлөлд Моносын хамааралтай дөрвөн хүн бий. АТГ-д өгдөг ч шалгадаггүй" гэлээ. 

ШУУД: