УИХ-ын нэр бүхий гишүүн 14 настай охин хүчиндсэн хэрэгт холбогдсон гэх мэдээлэлд прокуророос тайлбар өглөө

УИХ-ын нэр бүхий гишүүн 14 настай охин хүчиндсэн хэрэгт холбогдсон гэх мэдээлэлд прокуророос тайлбар өглөө

Цахим орчинд “УИХ-ын нэр бүхий гишүүн 14 настай охин хүчиндсэн хэрэгт холбогдож, тус хэрэг Нийслэлийн прокурорын шатанд дарагджээ” гэх утга агуулгатай мэдээлэл гарсан. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад дараах тайлбарыг өглөө. 

"Олон нийтийн цахим сүлжээнд гарсан дээрх мэдээлэлтэй холбоотой гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг мөрдөх байгууллагад бүртгэгдээгүй. Мөн  шалгагдсан тохиолдол байхгүй. 14 настай охиныг УИХ-ын нэр бүхий гишүүн хүчирхийлж, Нийслэлийн прокурорын шатанд дарагдсан” гэдэг нь ташаа мэдээлэл гэв.