Өнөөдөр "Ачит ихт" компаний байранд Эрүүгийн цагдаагийн албаныхан нэгжлэг хийжээ

Өнөөдөр "Ачит ихт" компаний байранд Эрүүгийн цагдаагийн албаныхан нэгжлэг хийжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Тамгын газрын дарга асан П.Цагааны “Ачит Ихт” ХХК-н оффист өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийжээ. Ямар шалтгааны улмаас нэгжлэг хийж байгаа талаарх мэдээллийг албаныхан өгөөгүй байна.

Өмнө нь тус компанид мөн АТГ-аас нэгжлэг хийж байсан бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд оффист бүтэн өдрийн турш нэгжлэг хийж, Эрдэнэт үйлдвэрийн овоолготой холбоотой бүх гэрээ баримтуудыг хурааж байсан юм. Нэгжлэг удаан хугацаанд үргэлжилсний улмаас “Ачит Ихт” ХХК-ийн ажилтнууд үдийн цайндаа ч орж чадаагүй байдаг.