Өмнөговь аймагт зам тээврийн осол гарч нэг хүн нас баржээ

Өмнөговь аймагт зам тээврийн осол гарч нэг хүн нас баржээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас суудлын автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 09:39 цагт Онцгой байдлын албанд ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүрийн жолооч, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд иргэн Х-ийн жолоодож явсан “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ. Ослын улмаас суудлын автомашины эзэмшигч Х /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг есөн минут ажиллан эсэн мэнд гаргаж, Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Мөн суудлын автомашины зорчигч Д /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.