Хүчингийн хэрэгт нэр холбогдож байсан Ц.Анандбазар МАН-аас дахин нэр дэвшинэ

Хүчингийн хэрэгт нэр холбогдож байсан Ц.Анандбазар МАН-аас дахин нэр дэвшинэ

Энэ удаагийн парламентын муу нэртэй гишүүдийн нэг болох Ц.Анандбазар нь 2020 оны УИХ-ын сонгуульд Булган аймагт нэр дэвшин өрсөлдөж, парламентад сонгогдсон.

Тэгвэл тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд дахин Булган, Хөвсгөл, Орхон аймагт нэр дэвшихээр болж, МАН-тай гэрээ байгуулсан гэх мэдээлэл байна. Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж тал засах бусад удирдлагуудаа тойглох зэргээр квоттой болохын тулд идэвхтэй гүйсний эцэст ийнхүү дахин нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл байна. Угтаа бол түүний рейтинг Булган аймагт сайнгүй байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Ц.Анандбазар нь УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа "хүчин" зэрэг хэд, хэдэн хэрэгт нэр холбогдож, хууль хяналтын байгууллагуур шалгуулсан юм.