ВИДЕО: Хотын дарга Х.Нямбаатар "торгоно, хураана" гэдэг ээлжит шоугаа Нийслэлийн цагдаагийн дарга О.Ганбатыг дагуулан явж хийв

ВИДЕО: Хотын дарга Х.Нямбаатар "торгоно, хураана" гэдэг ээлжит шоугаа Нийслэлийн цагдаагийн дарга О.Ганбатыг дагуулан явж хийв

Сонгинохайрхан дүүргээс парламентад сонгогдсон Х.Нямбаатар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзан байж Хотын даргаар очсон. Түүний өмнөх дарга Д.Сумъяабазар ч УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж Хотын даргын албан тушаалд томилогдоод, дараа нь "ногоон автобус"-ны асуудлаас болж албан тушаалаасаа буусан. 

Энэ бүхнээс харахад, Улаанбаатар хот гэдэг ямар их төсөв мөнгө, эрх мэдэлтэй вэ гэдгийг илтгэнэ. Учир нь Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар бол Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны гишүүд төдийгүй, Нийслэлийн МАН-ын хороог удирдаж буй эрхмүүд. Энэ ч үүднээсээ тэд "Хотын дарга"-ын  албан тушаалыг нэгээсээ нөгөөдөө шилжүүлж байгаа гэхэд болно. 

ВИДЕО: 

Тэгвэл УИХ, Орон нутгийн сонгууль ойртсон энэ үед Хотын дарга Х.Нямбаатарын сурталчилгаа, пиар ёстой л "цөмөрнө" гээч болж байна. Тэрээр шууд дамжуулалтын баг дагуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, авто замын трасс гээд олны мэдэх сэдэв бүр дээр очиж, хүн загнаж, хаана торгоно, хураана гэх болсон.  Тухайлбал өнөөдөр /2024.04.10/ Хотын дарга Х.Нямбаатар Чингэлтэй дүүрэгт байрлах "Хүнсний 20" орчимд очиж, ээлжит хүн загналт, торгоно, хураана гэдэг заналхийллээ Нийслэлийн Цагдаагийн дарга О.Ганбатыг дагуулан явж хийлээ.