"Нисэх буудлын замд осол гарснаас шалтгаалан өнөөдрийн нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орлоо" гэж МИАТ-аас мэдэгдлээ

"Нисэх буудлын замд осол гарснаас шалтгаалан өнөөдрийн нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орлоо" гэж МИАТ-аас мэдэгдлээ

Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, шуурч байгаагаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдаж, Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны замын зорчих хөдөлгөөн хаагдсаны улмаас 2024 оны 3-р сарын 27-ны өдрийн олон улсын нислэгүүдийн хуваарьт цагт дараах өөрчлөлт орж байгааг үүгээр мэдэгдэж байна.

3-р сарын 27-ны өдрийн олон улсын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

  • Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 12:00 цагт хөөрч, Франкфурт хотод 14:20 цагт бууна.
  • Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 дугаарт аяллын нислэг Франкфурт хотоос 15:50 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 3-р сарын 28-ны 07:00 цагт бууна.
  • Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:30 цагт хөөрч, Инчён ОУНБ-д 13:50 цагт бууна. 
  • Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарт аяллын нислэг Инчён ОУНБ-аас 16:20 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 19:05 цагт бууна. 
  • Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ223 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:40 цагт хөөрч, Бээжин хотод 11:55 цагт бууна. 
  • Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ224 дугаарт аяллын нислэг Бээжин хотоос 12:55 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 15:10 цагт бууна. 
  • Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 10:00 цагт хөөрч, Нарита ОУНБ-д 15:35 цагт бууна. 
  • Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 дугаарт аяллын нислэг Нарита ОУНБ-аас 16:35 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 21:40 цагт бууна. 

Авто замын зорчих хэсэгт хальтаргаа, гулгаа ихээр үүссэн тул зорчигч Та бүхэн замын түгжрэлийг тооцон анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.

МИАТ ТӨКХ