ВИДЕО: АН-аас 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өнөөдөр хүлээлгэн өгчээ

ВИДЕО: АН-аас 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өнөөдөр хүлээлгэн өгчээ

Өчигдөр /2024.03.23/ АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж УИХ-ын 2024 оны сонгуульд дэвшүүлэх тус намын мөрийн хөтөлбөрийг баталсан. 

Энэ талаар АН-ын дарга Лу.Гантөмөр, “Ардчилсан намын мөрийн хөтөлбөр  бол амлалт биш, ажлын төлөвлөгөө юм. “Бүтэн Монгол” төлөвлөгөө маань 9 бүлэгтэй. Заавал хийх 9 зорилттой. Заавал хийж, үр дүнд нь Монгол улс дэлхийн дунджаас дээгүүр хөгжилтэй болох 9 зорилт юм шүү .Манай хөтөлбөр зогссон хөгжил, царцсан амьдралаа сэргээж, цөхөрсөн олноо сэрээж, хөгжил дэвшилд түүчээлэн хүргэх, заавал хийх 90 ажилтай. Нэг бүрчлэн задраад, ажил болох тов тодорхой 900 гаргалгаатай. Ийм учраас бид энэ сонгуульд стратегийн 9 заалт, 9 бүлэг бүхий “Эрчимт хөгжлийн 9:90:900 хөтөлбөр”-өө дэвшүүлж байна” гэж онцолсон юм. Тэгвэл өнөөдөр /2024.03.24/ Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүлээлгэн өгч байна.

ВИДЕО: