Улс төрийн 10 нам сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө ҮАГ хүргүүлжээ

Улс төрийн 10 нам сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө ҮАГ хүргүүлжээ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитыг газар гуравдугаар сарын 25-ны дотор хүргүүлэх хуулийн зохицуулалттай.

Тэгвэл гуравдугаар сарын 23-ны өдрийн 21:00 цагийн байдлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 10 нам мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлснийг хүлээн авчээ. Тодруулбал, Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/, Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/, Зүй ёс нам, Монгол Шинэчлэлт нам, Эх орон нам, Ард түмний хүч нам, ХҮН нам, Монголын либериал ардчилсан нам, Иргэний хөдөлгөөний нам, Эх орончдын нэгдсэн нам мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Харин МАН өнөөдөр мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх бөгөөд АН мөн өнөөдөр 12:00 цагт мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх аж.