Б.Энх-Амгалан: Анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр биш тул би УИХ-д нэр дэвших эрхтэй

Б.Энх-Амгалан: Анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр биш тул би УИХ-д нэр дэвших эрхтэй

МАН-ын гуравдугаар бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэ хурлаас ирэх зургаадугаар сард УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорхой болно.

Тэгвэл анхан шатны шүүхээс энэ сарын 15-нд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн (эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах ) гэм буруутайд тооцсон юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, "Шүүхийн процесс дууссаны дараа бүх зүйл тодорхой болно. Шүүхээс гэм буруутайг нь батлаагүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэж Үндсэн хуульд заасан. Би гэм буруугүй гэдгээ хэлсэн. Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа ч давж заалдана. Шүүхийн шийдвэр албажсаны дараа давж заалдах хүсэлтээ гаргана. Яллах дүгнэлт гараагүй байхад миний ялыг зохион болгон хэвлэлд тавьсан. Ингэж болохгүй. Улс төрийн захиалга байв уу гэж би хардаж байна гэв.