"МАН-ын мөрийн хөтөлбөрт улс төрийн попролт, худал амлалт байхгүй" гэв

"МАН-ын мөрийн хөтөлбөрт улс төрийн попролт, худал амлалт байхгүй" гэв

МАН-ын Бага хурлын III хуралдаан өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн. Тэгвэл МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар МАН-ын дараагийн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Ковид цар тахал болон геополитикийн хурцадмал байдалд МАН-ын тэргүүлж буй Засгийн газар хүндхэн нөхцөл байдалд ажиллалаа. Гэхдээ богино хугацаанд эдийн засгийг сэргээх улс төрийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр бодлого хэрэгжүүлж, тодорхой амжилтанд хүрсэн гэж үзэж байгаа.

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын Эдийн засаг 7 хувийн өсөлттэйгөөр дэлхийд хоёрт орсон.

Мөн Монгол банкин дахь валютын нөөцийг анх удаа түүхэн дэх хамгийн өндөр хэмжээ буюу 5 тэрбум ам.долларт хүргэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр явуулсан бодлого, валютын ханшийг тогтвортой байлгах, төрийн албан хаагчид тэтгэвэр тэтгэмж авагчдынхаа тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүэх мөн авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гээд олон асуудлар бодлолго явуулж, ард иргэдийн итгэлийг хүлээж, тодорхой ахиц дэвшил гаргасан байгаа тул дараагийн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр мэдээж МАН хүрсэн амжилтаа тогтвортой хадгалах, геополитикийн хурцадмал байдалд Монгол Улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлыг тогтвортой хэвийн авч явахад голлон анхаарч байгаа. Мөн мэдээж гишүүдийн болон сонгогчдынхоо зүгээс өгсөн саналуудыг нэгтгэж цаашдын хийх ажлуудаа бүрэн гүйцэтгэх талаар тусгасан мөрийн хөтөлбөр байна. Энэ бол ямар нэгэн улс төрийн попрол, худлаа амлалт биш. Учир нь МАН сүүлийн найман жил засгийн эрх барилаа. Энэ хугацаанд Засгийн газар УИХ дээр гаргаж байгаа шийдвэрүүд, эдийн засаг болон бусад нийгэм улс төрийн нөхцөл байдалтай холбоотой дата мэдээлэлд үндэслэсэн бодитой мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.