ГЕГ: Улсын хилээр их хэмжээний адууны өлөн, говийн чулуу нэвтрүүлэхийг завдсан зөрчилд хэрэг үүсгэн шалгаж байна /ВИДЕО/

ГЕГ: Улсын хилээр их хэмжээний адууны өлөн, говийн чулуу нэвтрүүлэхийг завдсан зөрчилд хэрэг үүсгэн шалгаж байна /ВИДЕО/

Цахим сүлжээнд ачааны гурван автомашин БНХАУ-ын хил нэвтрэх үеэр хориотой бараа нуусан болох нь илэрсэн бичлэг тархасан. Тэгвэл энэ талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Энэ талаар  БНХАУ-ын Гаалийн цагдаагийн албаны  өгсөн мэдээллээр,  Иргэн Б машины эд ангид 314.9 кг хатаасан өлөнг нуувч болгон ашигласан нь илэрсэн байна. Мөн иргэн Ч-ийн автомашинаас 300 кг говийн чулуу, иргэн Г-ийн автомашинаас 51.2 кг чулуу илэрсэн байна. Эдгээр гурван ачааны машин 2023 оны гуравдугаар сарын 25 нд Монгол Улсын хилээр нэвтэрсэн бөгөөд хяналт шалгалтын ажил хийгдэж байна. Хамгийн сүүлд, Замын-Үүд хилийн боомтоор Монгол Улсын иргэн хууль бусаар үнэт чулууг гаргахыг завдсан бөгөөд чулууг хураан авч, зөрчлийн хэрэг үүсгэжээ.

Мөн Гаалийн ерөнхий газар оны эхний гурван сарын байдлаар нийт 427 зөрчил илрүүлсэн байна. Үүний 4 нь зөрчил эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан тул холбогдох албанд шилжүүлжээ. Зөрчлийн улмаас нийт 380 сая төгрөгийн торгууль,  750 сая төгрөгийн нөхөн татвар ногдуулсан байна.

Түүнчлэн биологийн идэвхт бүтээгдэхүүн болох витаминыг хил нэвтрүүлэх үеэр одоо мөрдөгдөж байгаа Зөвшөөрлийн тухай хууль болон Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн зүйл заалт нь хоорондоо харшилж ойлгомжгүй байдал үүсгэж буйг ГЕГ-аас онцлов. Тухайлбал, "Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд биологийн идэвхт бүтээгдэхүүн болох витамин тусгай зөвшөөрөл аваагүй тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно гэж заасан. Зөвшөөрөл байхгүй тохиолдол гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлж болохгүй. Гэвч Зөвшөөрлийн тухай хуулиар Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулахад зөвшөөрөл авна гэж заасан байгаа юм. Энэ нь зөвшөөрөл авахгүйгээр улсын хилээр нэвтэрч болохоор ойлгогдож байна. Иймд хоорондоо харшилж ойлгомжгүй байдал үүсгэж байгаа хуулийн хоёр заалтыг эмхэтгэх хэрэгтэй" гэлээ. 

ҮЗЭХ: