Ц.Мөнх-Оргил: Халдашгүй байдлын дэд хороо лхагва гарагт хуралдаж гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Ц.Мөнх-Оргил: Халдашгүй байдлын дэд хороо лхагва гарагт хуралдаж гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн.

ҮЗЭХ: 

Уг саналыг хамгийн эхэнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх дэгтэй бөгөөд тус дэд хороо энэ лхагва гарагт хуралдаж, шийдвэр гаргана гэдгийг дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил хэллээ. Тэрээр “Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдана. Яагаад гэвэл Ерөнхий прокурор асуудлаа нууцаар оруулж ирсэн. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцдэг горимтой. Яагаад гэхээр мөрдөн байцаах ажиллагааны нууцтай холбоотой асуудлууд орж ирнэ. Тэгэхээр нээлттэй хэлэлцэж болохгүй. УИХ таван өдрийн дотор Ерөнхий прокурорын өгсөн албан бичигт хариу өгөх ёстой. Манай Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй. Гурав дахь өдрийн өглөө хуралдана. Манай дэд хороо дүгнэлт гаргасны дараа Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Ингээд нэгдсэн чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ. Ирц хангалттай ” гэсэн юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын даргын нэр дээр Ерөнхий прокуророос гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагатай байна гэсэн санал ирсэн байна. Энэ 7 хоногт багтааж шийдвэрлэх ёстой. МАН бүлэг өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй. Гурав, дөрөв дэх өдөр хуралдаж шийдвэрээ гаргана. УИХ энэ асуудлыг хэлэлцэх тодорхой дэгтэй. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хуралдана. Хэрэг бүртгэлтийн материалтай танилцах эрх зөвхөн энэ дэд хорооны таван гишүүнд бий. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргасны дараа бүлэг хуралдах учраас өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээгүй” гэсэн юм.




Өнөөдөр хулгана өдөр

46 минутын өмнө