Солонготын давааны чиглэлд цас орж, -45 градус хүрч буй тул иргэдийн болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Солонготын давааны чиглэлд цас орж, -45 градус хүрч буй тул иргэдийн болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг-Улиастай чиглэлийн А0603 дугаартай авто замын 300-465 км-т бага зэргийн цас орж байна. Солонготын даваа орчимд цас орох төлөвтэй байгаа тул тухайн чиглэлд анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээврийн хөгжлийн төвөөс анхааруулж байна. Тухайн чиглэлд цаг агаар -37-45 хэмийн хүйтэн байна.