"Чингис хаан судлал"-ын олон улсын холбоог байгуулж, ерөнхийлөгчөөр нь Н.Н.Крадиныг сонгожээ

"Чингис хаан судлал"-ын олон улсын холбоог байгуулж, ерөнхийлөгчөөр нь Н.Н.Крадиныг сонгожээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой тохиож байна. Түүхийн хоёр дахь мянганы суут хүмүүн эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг энэ сарын 5-10-ныг хүртэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Цогц арга хэмжээний хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Тодруулбал “Монголын түүх, угсаатны судлал”,  “Монгол хэл, уран зохиол судлал”,  “Монголчуудын соёлын ертөнц”,  “Монголчууд ба гадаад ертөнц”,  “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” зэрэг сэдвийн хүрээнд 15 орны 155  судлаач илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллахаар тусгажээ. Тэгвэл энэ хүрээнд түүний санаачилгыг эрдэмтэн, судлаачид дэмжиж, Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, Ерөнхийлөгчөөр нь Монголч эрдэмтэн, Академич Н.Н.Крадиныг сонгожээ. 

Н.Н.Крадин