Нийтийн тээврийн автобус ачааны машинтай мөргөлдөж нэг хүн газар дээрээ нас баржээ

Нийтийн тээврийн автобус ачааны машинтай мөргөлдөж нэг хүн газар дээрээ нас баржээ

Өнөөдөр /2022.05.18/  Баянзүрх дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр Улиастай руу эргэх зам дээр нийтийн тээврийн автобус, портер  машинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ.  
 
Энэ талаар Тээврийн цагдаагийн газраас тодруулахад, "Ослын дуудлага 12 цаг 28 минутанд Тээврийн цагдаагийн албанд ирсэн. "Daewoo" маркийн автобустай "Киа бонго" маркийн ачааны автомашин мөргөлдөж улмаар нэг хүн газар дээрээ амь насаа алдсан. Одоогоор гэмтэж бэртсэн хүмүүсий тараалх мэдээлэл эмнэлгийн байгууллагаас ирээгүй байна гэлээ" хэргийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.