Монгол Улсад байнгын оршин суух виз мэдүүлсэн Орос иргэдийн тоо 20 орчим хувиар өсчээ

Монгол Улсад байнгын оршин суух виз мэдүүлсэн Орос иргэдийн тоо 20 орчим хувиар өсчээ

Өнгөрсөн 2021 онд ОХУ-ын 1976 иргэн манай улсад байнгын оршин суух виз мэдүүлсэн байна. Харин ОХУ-Украин дэгдсэн сүүлийн хэдхэн сарын хугацаанд ОХУ-ын 2407 иргэн виз манай улсад байнгын оршин суух зөвшөөрөл хүссэн байна.

Тодруулбал, албан хэргийн зорилгоор 141 иргэн, хөрөнгө оруулагчаар 86, хөдөлмөр эрхлэх зорилгоор 325, гэр бүлийн зорилгоор 629, цагаачлах зорилгоор 590, хувийн ажлаар 128, түр ирэгч нь 29 аж. Харин 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар энэ тоо 20 орчим хувиар буюу 2407 болж өссөн талаар Гадаадын иргэн харъяатын газраас мэдээллээ.