СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж найман настай хүүхэд энджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж найман настай хүүхэд энджээ

Өчигдөр /2022.05.15/ Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан багийн “Ар хөндлөн” гэдэг газар таван ханатай гэр шатаж, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 56 км замыг туулан очиход малчин Н-ын 5 ханатай гэр шатаж, Ж /8 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ гал түймэрт өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.