Бритни Спирс хэвлий дэх үрээ алдсан тухай мэдээг фенүүддээ дуулгажээ

Бритни Спирс хэвлий дэх үрээ алдсан тухай мэдээг фенүүддээ дуулгажээ

Бритни Спирс хэвлий дэх үрээ алдсан талаар харамсалтай мэдээг фенүүддээ хуваалцжээ.

Тэрбээр өөрийн хувийн дасгалжуулагч Асгаритай гэр бүл болж, энгийн амьдралаар амьдрахыг хүсэж байгаа бөгөөд нэг сарын өмнө хүүхэдтэй болсон талаараа мэдэгдэж байсан юм.  Гэвч дуучин бүсгүй өөрийн инстаграм дахь хуудаснаа, “Жирэмсний эхэн үед хэвлий дэх үрээ алдсанаа дуулгаж байгаадаа маш харамсалтай байна.  Энэ бол ямар ч эцэг эхийн хувьд аймшигтай мэдээ. Бидний бие биенээ хайрлах хайр бол бидний хүч. Сайхан гэр бүлээ өргөжүүлэхийн төлөө хичээх болно” гэжээ.