СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Угаалгын машин дотор гацсан хоёр настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Угаалгын машин дотор гацсан хоёр настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Өчигдөр /2022.05.15/ Төв аймгийн Зуунмод сумын Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн 28 дугаар байранд бага насны хүүхэд хагас автомат угаалгын машин дотор орж гацсан тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан очиход А /2 настай, эрэгтэй/ хагас автомат угаалгын машин дотор орж гацсан байсныг эсэн мэнд гаргаж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.