"Украин энэ дайнд ялж чадна" гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ

"Украин энэ дайнд ялж чадна" гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенберг өчигдөр /2022.05.15/ мэдээлэл хийх үеэрээ "Украин энэ дайнд ялж чадна" гэж мэдэгджээ. 

Тэрээр, “Оросын Украин дахь дайн Москвагийн төлөвлөж байсан шиг болохгүй байна. Киевийг авч чадсангүй. Тэд Харьковын эргэн тойронд ухарч байна. Донбасст хийсэн томоохон довтолгоонууд зогсонги байдалд орлоо. Орос стратегийн зорилгодоо хүрэхгүй байна. Украинчууд эх орноо зоригтой хамгаалж байна. Үүнд туслахын тулд холбоотнууд Украинд олон тэрбум долларын аюулгүй байдлын тусламж үзүүлж, хүргэсэн" гэжээ.  Мөн Й.Столтенберг, "Швед, Финландад НАТО-гийн үүд хаалга нээлттэй. Энэ бол түүхэн шийдвэр" гэжээ.

Эх сурвалж: CNN