Гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй алга болсон гурван настай хүүхдийг эрэн хайж байна

Гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй алга болсон гурван настай хүүхдийг эрэн хайж байна

Өчигдөр /2022.05.15/ Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Баруун голын шаахам зураа” гэдэг газар Бага насны хүүхэд 17:30 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг өнөөдөр 05:35 цагт хүлээн авчээ.

Дуудлагын тус сумын Таац багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд С /3 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 05.16-ны өдрийн 06:32 цагт хүч нэмэгдүүлэн ажиллахаар хөдөлсөн байна.