ЭМЯ: Иргэд бусад лабораториудад биш ХӨСҮТ-д шинжилгээ өгөхийг зөвлөж байна

ЭМЯ: Иргэд бусад лабораториудад биш ХӨСҮТ-д шинжилгээ өгөхийг зөвлөж байна

Өнөөдөр /2022.02.18/ Эрүүл мэндийн яамнаас халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

Тус мэдээллийн үеэр эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, "Манай улсын хувьд халдварын тохиолдол тодорхой хэмжээнд бүртгэгдсээр байгаа ч урьд өмнөхөө бодвол буурч байгаа тул хил дээрх хорио цээрийн дэглэмийг  цуцалсан. Гэсэн хэдий ч энэ хоёрдугаар сарын 11-ний нислэгт гурван хүн эерэг гарсан учир БНСУ-ын зүгээс Монголоос ирэх нислэгийг хоёрдугаар сарын 23 нь хүртэл хүлээн авахгүй гэж мэдэгдэж, иргэд хохирч байна. Иймд иргэдийн шинжилгээг нэг лабораториор авахаар боллоо. Иймд манай улсын хувьд гадаад руу нисэх гэж буй иргэдээс ХӨСҮТ-д шинжилгээг авч байна. Бусад лабораториудаар өгөхгүй байхыг зөвлөж байна" гэв.