Дуучин Тайлор Свифт цар тахлын голомтод ажиллаж буй сувилагч бүсгүйд гэнэтийн бэлэг илгээжээ

Дуучин Тайлор Свифт цар тахлын голомтод ажиллаж буй сувилагч бүсгүйд гэнэтийн бэлэг илгээжээ

Цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд зүтгэж яваа сувилагч бүсгүйд поп од Тэйлор Свифтийн гэнэтийн бэлэг барьжээ.

Тодруулбал, Жоржиа мужийн Дублин хотод байрладаг “Air Evac Lifeteam” баазын эмнэлгийн сувилагч Бритта Томасон өнгөрсөн сард орон нутгийн нэгэн сонинд ажлынхаа талаар ярилцлага өгөхдөө, ажлын завсарлагаар Свифтийн хөгжмийг сонсох дуртай хэмээн ярьжээ. Гэтэл хэдэн долоо хоногийн дараа цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах багийн сувилагчид тусгай илгээмж ирж буй талаар цэргийн холбоогоор мэдэгджээ. Удалгүй дуучны бие төлөөлөгч ч утсаар холбогдсон байна.

Тусгай илгээмждээ дуучин бэлгийн зэрэгцээ өөрийн гараар бичсэн талархлын үгсээ хавсаргаж "Цар тахлын тэргүүн шугаманд алба хааж, бусдын тулд өөрийгөө эрсдэлд оруулж буй эр зоригт тань талархаж байна" хэмээн бичсэн нь Бритта Томасоны сэтгэлийг маш их хөдөлгөсөн байна. Цар тахлын хүнд хэцүү үед эрүүл мэндийн ажилтнуудын сэтгэл зүй их хүнд байгаа тул тэдэнд анхаарч ажиллахыг Цагаан ордноос мэдэгджээ.