Ё.Баатарбилэг: Би гэм буруугүй. Сонгуульд нэр дэвших эсэхээ одоохондоо шийдээгүй байна

Ё.Баатарбилэг: Би гэм буруугүй. Сонгуульд нэр дэвших эсэхээ одоохондоо шийдээгүй байна

"Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүх хурал долоо хоног үргэлжилж, энэ сарын 18-ны өдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ яг одоо танилцуулж байна.  Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт холбогдох хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон. Учир нь түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай гэж шүүх үзсэн байна. 

Анхан шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхээ 4 жилээр хасуулж, 6 жил хорих ял оноогоод байсан юм. Шүүхийн шийдвэрийн талаар тэрбээр " Шүүхийн эцсийн шийдвэрээр хувь хүнийг гэм буруутайд тооцно. Намайг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцсон.Асуудал шүүхээр шийдэгдэнэ. Одоохондоо сонгуульд нэр дэвших талаар огт бодоогүй байна.  Нам хүнээ сонгоно. Үнэн мөнийг тогтоож авна. Би бол гэм буруугүй" гэлээ.