Баруун-Урт сумын иргэн Т.Насанцэнгэл хашаандаа 20 орчим нэр төрлийн цэцэг болон жимсний мод тарьжээ

Баруун-Урт сумын иргэн Т.Насанцэнгэл хашаандаа 20 орчим нэр төрлийн цэцэг болон жимсний мод тарьжээ

Т.Насанцэнгэл өөрийн сонирхлоор 2012 оноос мод тарьж эхэлжээ. Одоогоор хашаандаа 11 төрлийн цэцэгт мод, 6 төрлийн жимсний модыг тарьж, ургуулаад байгаа аж.

Ингэхдээ мөн хоёр төрлийн чавга, алимаас гадна хүлэмжид өргөст хэмх тарьж өрхийн хэрэгцээгээ хангадаг байна. Түүнчлэн Т.Насанцэнгэл байгалийн усыг хуримтлуулж модоо усалдаг.

Байгалийн ус нь модны ургалтад маш сайнаар нөлөөлдөг байна. Мөн тэрбээр мод тарихын тулд гэр хороололд хашаа газар худалдан авч, мөн гүүр, савлуур, сүүдрэвч, гулгуур зэргийг өөрийн гараар хийж хашаагаа тохижуулжээ.