Владимир Путинийг ерөнхийлөгчийн тангарагаа өргөх өдрийн өмнө Зеленскийг хөнөөхөөр төлөвлөж байжээ

Владимир Путинийг ерөнхийлөгчийн тангарагаа өргөх өдрийн өмнө Зеленскийг хөнөөхөөр төлөвлөж байжээ

Украйны аюулгүй байдлын алба ерөнхийлөгч Зеленскийн амийг хөнөөх Оросын нууц ажиллагааг таслан зогсоосноо мягмар гарагт мэдээлжээ. Тодруулбал, Украины өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй Төрийн Хамгаалалтын Газрын хоёр хурандаа уг ажиллагаанд оролцсон байж болзошгүй үндэслэлээр баривчлагдсан байна.

ОХУ дээрх төлөвлөгөөг 2022 оны хоёрдугаар сараас өмнө буюу Украины дайн эхлэхээс өмнө элсүүлсэн байсан ба Зеленскийн бие хамгаалагчдын дундаас халдлага үйлдэх хүн буюу "гүйцэтгэгч" элсүүлэхээр хайж байсан гэнэ. Тэдний төлөвлөгөө үргэлжилсээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний тангараг өргөх өдрийн өмнө Зеленскийг хөнөөх зорилготой байсан талаар Украины Нийгмийг Аюулаас Хамгаалах Албаны (СБУ) тэргүүн Васил Малюк мэдээлсэн байна.

Тэд Зеленскийн гадаад айлчлалуудын дамжин өнгөрөх цэг болдог нисэх буудлыг бүслэн, хугацаа алдалгүй мэдээлэл дамжуулж байжээ.

Эх сурвалж: The Guardian