ВИДЕО: Хятадын амьтны хүрээлэн "панда нохой" гэх шинэ төрлийн амьтадтай болжээ

ВИДЕО: Хятадын амьтны хүрээлэн "панда нохой" гэх шинэ төрлийн амьтадтай болжээ

Хятадын нэгэн амьтны хүрээлэн тусгай хашаагаа тавдугаар сарын 1-нд олон нийтэд нээж эхэлснээс хойш хоёр "панда нохой" зочдыг баярлуулж, гайхшируулж буй талаар The star агентлаг мэдээлэв. 

ВИДЕО:

Тэдний талаарх бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, улмаар дэлхийн олон орны нэтизерүүдийг төөрөлдүүлж, зарим нь тэднийг жинхэнэ панда гэж андуурч, зарим нь "панда нохой" нь жинхэнэ үүлдэр мөн эсэхэд эргэлзэж эхэлжээ. Тэдгээр амьтад нь аварга пандатай төстэй боловч нохой шиг толгойгоо сэгсэрдэг хачирхалтай хөдөлгөөнтэй аж. Харин энэ талаар Жянсу мужийн Тайжоу амьтны хүрээлэнгийн мэдээлснээр “эдгээр амьтад нь аварга панда шиг харагдахаар будагдсан Чоу Чоу бөгөөд “панда нохой” нь жинхэнэ нохойн үүлдэр биш боловч пандатай төстэй үслэг хээтэй төрсөн тэжээвэр ноход аж.