ВИДЕО: Автомашины улсын дугаарыг одоогоор хэвийн олгож байгаа ч удахгүй иргэд дугаар авахын тулд өндөр үнэ төлдөг болно

ВИДЕО: Автомашины улсын дугаарыг одоогоор хэвийн олгож байгаа ч удахгүй иргэд дугаар авахын тулд өндөр үнэ төлдөг болно

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийн хүрээнд Улаанбаатарт зорчих автомашины тоог дээд хязгаар нь 730 мянга байх тогтоолыг баталж, улсын дугаар олголтыг зогсооно гэж мэдэгдсэн.

Энэхүү тогтоол одоогоор хэрэгжиж эхлээгүй байгаа хэдий ч иргэдийн дунд дугаар ологоход 300 мянган төгрөг төлж байна гэх мэдээлэл цацгдсан. Тэгвэл бид улсын дугаар хэвийн олгож байгаа тухай болон 300 мянган төгрөгөөр худалдан борлууж байгаа эсэх, дээрх тогтоол хэзээнээс мөрдөгдөж эхлэх талаар энэ удаагийнхаа суравалжилгыг бэлтгэн хүргэж байна.

ВИДЕО:

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн авто машины улсын дугаарыг 300 мянгаар олгож байна гэх мэдээлэл иргэдийн дунда цацагдсан. Тэгвэл энэ талаар АТҮ-ийн архив лавлагаа бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунсүрэнгээс тодруулахад, “Энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл. Бид үйл ажиллагаагаа хэвийн явуулж, улсын дугаар хэвийн олгож байгаа. Татаас, хураамж авсан зүйл огт байхгүй. Нийслэлийн авто машины тоог хязгаарлах тогтоолын төсөл батлагдсан хэдий ч одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээгүй байна. Дээд албан тушаалтнуудаас ямэар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй гэсэн үг. Яг хэзээнээс улсын дугаар олголтыг хязгаархлаж эхлэх тодорхойы хугацаа заагаагүй. Мөнгө төлж улсын дугаар авч байна гэх ор үндэсгүй худал мэдээлэл тарааж байгаа нь сонгууль ойртсонтой холбоотой байх” гэсэн юм.

Мөн иргэдээс дугаар олголт үнэхээр хэвийн байгаа эсэх болон Улаанбаатарт зорчих авто тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах шийдвэрт холбогдуулан байр суурийг тодруулахад, “Дугаарыг хэвийн олгож байна. Мөнгө төлж байгаа зүйл алга. Улаанбаатарт автомашины тоог хязгаарлана гэдэг бол 21 дүгээр  зуунд байж боломгүй асуудал. Өөр гарц гаргалгаа хайж, хотоо тэлэхийн оронд хорих, хязгаарлах тухай ярьж байгаа нь бидний эрхийг зөрчиж байгаа хэрэг. Биднийг шоронгийн хоригдол шиг л байлгах гээд байна. Улсын дугаарыг иргэдийн дундах бизнес болгоод орхих гэж байгаа нь маш харамсалтай. Хэрвээ хэрэгжэээд эхэлбэл иргэд машинаа үнэтэй авахын хажуугаар улсын дугаар авах гэж их мөнгө зарлагаддаг болно” гэв.

Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар энэ он дуустал дугаар хэвийн олгоно гэж мэдээлсэн. Гэвч энэ нь сонгуулийн сурталчилгаа төдий байгаад сонгуулийн дараанаас хэрэгжээд эхлэхийг үгүйсгэхгүй. Ямартай ч одоогоор дугаар хэвийн олгож байгаа ч тун удахгүй дугаар олголт зогсож, иргэд улсын дугаар авах гэж машины үнэтэй ижил хэмжээний мөнгө зарлагаддаг болохыг үгүйсгэх аргагүй байгаа юм