Чеонгжу-Улаанбаатар-Чеонгжу чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхтэй боллоо

Чеонгжу-Улаанбаатар-Чеонгжу чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхтэй боллоо

ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас БНСУ-ын агаарын ачаа тээвэрлэгч “Aero K Airlines” компанид ИНД-129-ийн шаардлагад нийцүүлэн гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгосныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа тус компанийн удирдлагуудад гардуулав.

Ингэснээр “Aero K Airlines” компани А320 маягийн агаарын хөлгөөр Чеонгжу-Улаанбаатар-Чеонгжу чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхтэй болж байгаагаас гадна хоёр орны хоорондын агаарын харилцаа, харилцан ашигтай арилжааны үйл ажиллагааг улам өргөжүүлэх ач холбогдолтой юм.

ИНД-129 буюу “Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт” нь 28 хоногт Монгол Улсад хоёроос дээш хөөрөлт, буулт үйлдэх, эсвэл 365 хоногт наймаас дээш хөөрөлт, буулт үйлдэх хуулийн этгээдэд гэрчилгээ олгох дүрэм гэдгийг ИНЕГ-аас мэдээллээ.