Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал тавдугаар сарын 28-ны өдөр товлогджээ

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал тавдугаар сарын 28-ны өдөр товлогджээ

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. 

Түүнийг нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт буруутган шалгасан байдаг.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг эл хэргийг шүүх хурлыг нээлттэй явуулж, болсон хэргийг олон нийт үнэн зөвөөр мэдэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлээд байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр тахиа өдөр

20 цагийн өмнө