Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Өмнөговийн Ардчилсан намд ажиллаж, говийн бүсэд нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлжээ

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Өмнөговийн Ардчилсан намд ажиллаж, говийн бүсэд нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлжээ

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан АН-д элсэж, сонгуулийн 7-р тойрог буюу говийн бүсэд Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нарын МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөхөөр болсон талаараа өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн. 

Тэгвэл тэрбээр өнөөдөр /2024.05.01/ Өмнөговь аймгийн Ардчилсан намд ажиллаж, сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлжээ. Түүний хувьд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр, МоАХ фракцийн ажилд оролцдог. 

Түүнээс гадна Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг амалж авч тойрогт нь нэр дэвшинэ гэсэн бол МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй өрсөлдөхөө мэдэгдээд буй билээ.