ФОТО: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ  нэг настай ч 17 кг жинтэй ууган хүү Г.Тэмүжингээ япончуудад танилцууллаа

ФОТО: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг настай ч 17 кг жинтэй ууган хүү Г.Тэмүжингээ япончуудад танилцууллаа

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ сарын 15-нд /2024.04.15/ Токио хотын Ясүкүни сүмд аваргын дохёнд гарах ёслол үйлдсэн. Ингэхдээ  ууган хүү  нэг настай Тэмүжинээ тэврэн гарч ирсэн бөгөөд түүний хүүг япончууд алга ташин угтаж авсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв. 

Тэмүжин хүү 2022 оны арваннэгдүгээр сард төрсөн. Нэг нас 4 сартай ч 17 кг жинтэй, үеийнхнээсээ харьцангуй том биетэй аж. 

Түүнчлэн мэргэжлийн сүмогийн Хацү башё өнгөрсөн нэгдүгээр сард /2024.01.28/ болж, Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлсэн билээ. Энэ түрүү нь Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн ес дахь түрүү болоод буй. Мөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28 /2023.12.28/-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн.

ФОТО: