Л.Гүндалай, Д.Пүрэвдаваа, Ц.Оюунгэрэл, Б.Батбаатар нарын нам АН-ын саналыг задалж, хувааж магадгүй

Л.Гүндалай, Д.Пүрэвдаваа, Ц.Оюунгэрэл, Б.Батбаатар нарын нам АН-ын саналыг задалж, хувааж магадгүй

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, баримт бичгээ улс төрийн 12 нам, нэг эвсэл Сонгуулийн ерөнхий хороонд өгөөд байна.

Тодруулбал, АН, МАН, ХҮН зэрэг парламентад суудалтай улс төрийн намуудаас гадна УИХ-д суудалгүй Л.Гүндалайгийн Ард түмний хүч нам, Д.Пүрэвдаваагийн Монголын либерал нам, Ц.Оюунгэрэлийн Иргэний оролцооны нэгдсэн нам, Б.Батбаатарын Иргэний зориг ногоон нам зэрэг есөн нам, мөн Н.Номтойбаярын Үндэсний эвсэл 2024 оны УИХ-ын сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдээд байна.

Харин хачирхалтай нь Л.Гүндалай, Д.Пүрэвдаваа, Ц.Оюунгэрэл, Б.Батбаатар нар АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, тус бүрдээ өөр улс төрийн намыг удирдаж 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох гэж байгаа юм. 

Энэ нь зургаадугаар сарын 26 /2024 06.26/-ны өдөр болох УИХ-ын сонгуульд санал хураалтад АН-ын саналыг Л.Гүндалай, Д.Пүрэвдаваа, Ц.Оюунгэрэл, Б.Батбаатар нарын улс төрийн намууд хувааж магадгүй гэдгийг харуулж байгаа юм. Харин Н.Номтойбаярын Үндэсний эвсэл МАН-ын саналыг хувааж болзошгүй юм.