МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР: “Street food” ажиллуулдаг залуусыг их дэлгүүрийн урд зогсоох үүргийг Хотын дарга Х.Нямбаатар өгчээ

МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР: “Street food” ажиллуулдаг залуусыг их дэлгүүрийн урд зогсоох үүргийг Хотын дарга Х.Нямбаатар өгчээ

Өнгөрсөн 2023 онд Улсын их дэлгүүрийн чанх урд талд буюу иргэдийн нэрлэж заншсанаар “фантом”-д гудамжны хоолны соёлыг монгол улсад түгээн дэлгэрүүлэхээр явуулын хоолны машинууд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Улмаар хүүхэд залуус болон жуулчид өргөнөөр үйлчлүүлэх болсон гэвч энэ онд Хотын дарга солигдсон гэх шалтгаанаар “Street food” ажилдуулдаг залуус үйл ажиллагааг зогсоогоод буй талаар бид өмнө сурвалжилж байсан билээ.

ВИДЕО: 

Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар дээрх түргэн хоолны машинуудыг Улсын их дэлгүүрийн урд зогсуул гэсэн үүрэг өгчээ. Харин их дэлгүүрийн замын эсрэг талын талбайд хоолны үйлчилгээ явуулахыг тус хорооны иргэд эсэргүүцэж буйтай холбоотойгоор Драмын театрын урд зогсох талбай өгсөн байна.