ВИДЕО: Х.Нямбаатарын харьцаа иргэдэд таалагдахгүй байгаа тул Төрийн албан хаагчийн бусадтай харьцах журам гаргахыг зарим иргэд шаарджээ

ВИДЕО: Х.Нямбаатарын харьцаа иргэдэд таалагдахгүй байгаа тул Төрийн албан хаагчийн бусадтай харьцах журам гаргахыг зарим иргэд шаарджээ

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзаж Хотын дарга болсон Х.Нямбаатар сүүлийн үед шууд дамжуулалт, видео сурвалжилгын баг дагуулан явж хүн зангаж, хаана торгоно гэж мэдэгдэх болсон. 

Х.Нямбаатар төрийн өндөр албан тушаалаасаа татгалзаж, хотын дарга болсон нь Д.Сумъяабазарын үйл хэргийг үргэлжлүүлж, тэд нийслэлийн МАН-ын хороо дахь нөлөөгөө алдахгүй хэмээж байх талтай. Учир нь тэд МАН-аас Улаанбаатарт нэр дэвшин өрсөлдөх хүмүүсийг тодруулах учиртай. Иймд сонгууль ойртсон энэ үед Хотын дарга Х.Нямбаатар гадуур явж, хүн загнаад байгаа ч ийм учиртай байж болзошгүй байгаа. 

Тэрбээр өчигдөр /2024.04.10/ Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт очиж, цагдаагийн алба хаагчдыг дагуулан явж олон хүнийг загнасан юм. Х.Нямбаатарын харьцаа хандлага нь улс төрийн сонгуулиар иргэдээс гуйж, үр дүнд нь МАН-ын албан тушаалд томилогдоод, ийнхүү үйл гаргах нь зохимжгүй юм. Иймд төрийн албан хаагчийн бусадтай харьцах нийтлэг болон тусгай дүрэм баталж мөрдүүлэх хэрэгтэй талаар зарим иргэд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.