Шүүхээс оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжилж, албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгажээ

Шүүхээс оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжилж, албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгажээ

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлож, хэргийн оролцогч нарт мэдэгджээ.

Шүүх хуралдааанд шүүгдэгч М.Ж нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх ба оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхой бус нөхцөл байдал тогтоогджээ. Хуульд зааснаар шүүгдэгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох тул шүүхээс хэргийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Ж-г эрэн сурвалжилж, албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэв. Хэрэв шүүгдэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирвэл албадан ирүүлэх тухай шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй.