ОХУ-д суугаа ЭСЯ-аас "АНУ монголд цэргийн бааз нээх боломжийг бид үгүйсгэлээ" гэж мэдэгджээ

ОХУ-д суугаа ЭСЯ-аас "АНУ монголд цэргийн бааз нээх боломжийг бид үгүйсгэлээ" гэж мэдэгджээ

Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрт АНУ-ын цэргийн бааз байгуулах боломжийг үгүйсгэлээ гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Д.Өнөбилэгт мэдэгдсэн талаарх ОХУ-ын хэвлэлээс эш татан БНХАУ-ын Guancha агентлаг мэдээллээ.

Энэ талаар Элчин сайдын яамны зөвлөх Д.Өнөбилэгт "АНУ Монголд цэргийн баазаа нээхийг шаардаж байгаад санаа зовж байгаагийн хувьд би юу хэлэхийг хүсэж байна вэ гэвэл манай улсын үндсэн хуульд бусад улсын цэргийн баазыг Монголд байгуулахгүй гэж заасан байдаг. Тиймээс АНУ болон Барууны орнууд манай улсыг түншүүдийнхээ эсрэг тоглох хүсэлд нь зам тавьж өгөх нь боломжгүй зүйл юм" гэж мэдэгджээ.