Оюутны спортын VI наадамд МУИС нэгдсэн дүнгээр тэргүүлжээ

Оюутны спортын VI наадамд МУИС нэгдсэн дүнгээр тэргүүлжээ

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон бөгөөд нийт 34 их дээд сургуулийн 2400 гаруй оюутан, тамирчид спортын арван төрлөөр өрсөлдөнө гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байсан. Наадмын нээлтийн ёслолын ажиллагааг 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд Спортын төв ордоны “А” зааланд явуулан, 33 их, дээд сургуулийн 2,000 гаруй оюутан залуучуудыг хамруулсан арга хэмжээг явуулсан. Наадмын шигшээ тэмцээнүүдийг дөрөвдүгээр сарын 15-24-нд хуваарийн дагуу сагсан бөмбөг, гандбол, чирлидинг, таеквондо, жүдо, чөлөөт бөх, футзал, волейбол, шатар, ширээний теннисний төрлөөр спортын 10 төрлийн холбоотой гэрээ байгуулан, тэмцээнийг амжилттай удирдан зохион байгуулав.

Наадмын нэгдсэн дүнгээр эхний 1-6 дугаар байр эзэлсэн ИДС-д 1-6 сая төгрөг, цом, батламж, медалиар шагнасан ба доорх их, дээд сургуулиуд шагналт 6 байрт орлоо. Үүнд:

1.МУИС-42 оноо
2.Монгол Улсын боловсролын их сургууль-49 оноо
3.Шинжлэх ухаан технологийн их сургууль-51 оноо
4.Мон-Алтиус ДС-59 оноо
5.Үндэсний БТДС-81 оноо
6.“Их засаг” олон улсын их сургууль-96 оноо

Энэхүү наадмын тэмцээнээс шалгарсан баг тамирчдыг 2024 онд зохиогдох Ази тивийн болон Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, 2025 онд явагдах дэлхийн оюутны Универсиад наадамд оролцуулах арга хэмжээг МОСХ-ноос зохион байгуулан ажиллана.