Монгол, Вьетнамын гадаад худалдаа өнгөрсөн онд 120 сая долларт хүрчээ

Монгол, Вьетнамын гадаад худалдаа өнгөрсөн онд 120 сая долларт хүрчээ

Монгол, Вьетнамын гадаад худалдаа өнгөрсөн онд 120 сая долларт хүрснээс таван сая нь Монголоос Вьетнам улсад нийлүүлсэн хонь, ямааны мах, малын дайвар бүтээгдэхүүн болжээ. Харин манай улс Вьетнамаас цагаан будаа, шар буурцгийн тос, лаазалсан самар, хатаасан жимс, хуванцар сав зэрэг 115 сая долларын бүтээгдэхүүн оруулж ирсэн байна.

Үүнийг 2022, 2023 онд зохион байгуулсан хоёр улсын бизнес уулзалтын үр дүн гэж үзсэн бөгөөд энэ оны уулзалт өнгөрөгч сарын 24-нд болжээ. Уулзалтад Вьетнамын банк, санхүү, хууль зүйн зөвлөгөө, даатгал, барилга, хөдөө аж ахуй, экологи, аялал жуулчлалын салбарын 19 компанийн төлөөлөл, Монголоос барилга, мах, махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мэдээлэл технологи, даатгалын салбарын 22 компанийн төлөөлөл оролцсон байна. Тухайлбал, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэхээр “Eznis Airways”, боловсруулсан махан бүтээгдэхүүн нийлүүлэхээр “Булган мах маркет” компани оролцжээ. Уулзалтын үеэр Вьетнамын Элчин сайд Монголын 3000 гаруй төрлийн эмийн ургамлыг эмийн үйлдвэрлэлд ашиглах боломжтой хэмээн мэдэгдсэн байна.