МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа өнөөдөр хийнэ

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа өнөөдөр хийнэ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх тулаанаа өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Тэрбээр ес дараалан ялалт байгуулаад байгаа юм.

Улмаар Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандан олимпын наадмын эрх олгох тэмцээнд оролцох хүсэлт гаргасан юм. Түүний хүсэлтийг хүлээн авч сорилго тулаанд оруулсан. Тэрбээр сорилгодоо ялалт байгуулж олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор болсон. Мэргэжлийн боксын 15-аас дээш тулаанд оролцоогүй боксчинг олимпын наадмын сонирхогчдын боксын төрөлд оролцуулахыг зөвшөөрдөг. Э.Цэндбаатар нь мэргэжлийн боксын есөн тулаанд оролцсон учир энэхүү шаардлагыг хангаж байгаа юм. Тэрбээр сорилго тэмцээнд ялалт байгуулсан даруйдаа АНУ руу буцсан. 

Мэргэжлийн бокст есөн тулаан хийж нэг ч ялагдаагүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь тулаан өнөөдөр Флоридад хийнэ. Тэрбээр “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд тулалдах юм.