Налайх дүүрэгт шар өвс шатаж байсныг унтраажээ

Налайх дүүрэгт шар өвс шатаж байсныг унтраажээ

Өнөөдөр 14:40 цагт Налайх дүүргийн 1-р хороонд шар өвс шатсан дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 0,7 га газрын шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Иргэн хашааныхаа шар өвсийг цэвэрлэх зорилгоор шатаасны улмаас гал түймэр гарчээ. Тиймээс ногоон бүс, зуслан, гэр хорооллын айл өрхүүдийг шар өвс шатаахгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.