“Эрдэнэс Тавантолгой“-н тамга тэмдэг, албан маягтыг хуурамчаар үйлдэж, бусдыг залилсан есөн тохиолдол цагдаад бүртгэгджээ

“Эрдэнэс Тавантолгой“-н тамга тэмдэг, албан маягтыг хуурамчаар үйлдэж, бусдыг залилсан есөн тохиолдол цагдаад бүртгэгджээ

"Эрдэнэс Тавантолгой ХК"-ийн нэрийг ашигласан залилах гэмт хэрэг бүртгэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, энэ оны эхний таван сарын байдлаар "Эрдэнэс Тавантолгой ХК"-тай нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж бусдын залилсан гэмт хэргийн талаарх 9 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Үүний 4-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Харин 5-д нь хэрэг нээсэн байна. Шалгаж буй хэрэгт нийт 5-10 хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж. Дээрх этгээдүүд нь аж ахуйн нэгжийн нүүрс худалдан авах гэрээний хүсэлт, холбогдох бичиг баримтыг хүлээн авч "Эрдэнэс Тавантолгой ХК"-ийн албан маягт, гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, хуурамч цахим шуудангаар харилцаж их хэмжээний мөнгийг залилсан нөхцөл байдал тогтоогдоод байна.