Гадна зогсоолд байрлуулсан 10 машиныг хулгайлсан гэмт этгээдүүдийг олж тогтоожээ

Гадна зогсоолд байрлуулсан 10 машиныг хулгайлсан гэмт этгээдүүдийг олж тогтоожээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны дөрөвдүгээр сарын 8-30 өдрийн хооронд тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор “Тээврийн хэрэгсэл 2024” арга хэмжээг зохион байгуулсан.

Уг арга хэмжээний хүрээнд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг таван дүүргийн нутаг дэвсгэрт гадна зогсоолд байршуулсан 10 тээврийн хэрэгслийг хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, хяналттай бүс, зориулалтын зогсоолд байршуулж, зам дагуу үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх үедээ тээврийн хэрэгслээ эзэнгүй, онгорхой орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.