ВИДЕО: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн авилгын хэргийг АТГ-д мэдэгдснийхээ төлөө хорих ялаар шийтгэгдсэн Д.Цогтбаатар ярилцлага өгчээ

ВИДЕО: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн авилгын хэргийг АТГ-д мэдэгдснийхээ төлөө хорих ялаар шийтгэгдсэн Д.Цогтбаатар ярилцлага өгчээ

Өчигдөр "TV9" телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар оролцжээ. Тэрээр өмнө нь улсын нууц задруулсан хэргээр шүүхээс ял авч байсан бөгөөд тухайн үед ТЕГ-ын дарга байсан Б.Хурцтай зөрчилдсөний улмаас Б.Хурц түүнийг хууль бус үйлдэлд турхирч, түүнийг нь биелүүлээгүйн улмаас зохион байгуулж хилс хэрэгт унагасан гэх мэдээлэл гарч байсан юм.

Тэрээр ярилцлагынхаа үеэр "Тагнуулын байгууллагад ажиллаж байх үед төрийн өндөр албан тушаалтны авилгалын хэрэгтэй холбоотой баримт надад ирсэн. Үүнийг мэргэжлийнхээ чиг үүргийн дагуу, харьяалагдах байгууллагад нь шилжүүлсэнийхээ төлөө би улсын нууцыг задруулсан гэх үндэслэлээр таван жил хоригдсон" хэмээн дурдсан юм.

Энэхүү авилгалын хэрэг нь Ж.Эрдэнэбилэг гэх хүний нэр дээр байх 10 сая долларын үнэтэй алтны уурхайн лицензийг 5 сая доллараар өгье хэмээн Солонгосын иргэн Ү Тэ Гуаныг луйвардан улс төрийн мөнгө босгож авсан байж болзошгүй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүний холбоо хамаарал бүхий хэсэг бүлэг хүмүүсийн хэрэг аж.