ЭМД-аар үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүд иргэдээс нэмэлт төлбөр нэхвэл тусгай дугаарт залгаж мэдэгдэхийг уриаллаа

ЭМД-аар үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүд иргэдээс нэмэлт төлбөр нэхвэл тусгай дугаарт залгаж мэдэгдэхийг уриаллаа

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даатгуулагчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеэр гаднаас эм тариа, эмнэлгийн хэрэгсэл авчруулж, бас нэмэлт төлбөр нэхэгдэж байгаа тухай гомдол мэдээлэл ихээр ирэх болжээ. Тиймээс дараах мэдэгдлийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх үед амбулаторийн тусламж, үйлчилгээнд хууль бус нэмэлт төлбөр иргэнээс авч тусламж, үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд 1800-1363 утсанд мэдэгдэнэ үү” гэжээ. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлөх иргэд л түнхний үе, нүдний болор солиулах, пет/ст оношилгоо хийлгэхээс бусад үйлчилгээг үнэ төлбөргүй авах юм.