Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ

Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ

Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал олон нийтэд үнэгүй үйлчилнэ.

Тухайн музейд "Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгалууд үзэсгэлэн" нээгдсэн бөгөөд үзэсгэлэнгийн агуулгад "ЮНЕСКО-д бүртгэлтэй монгол өв", ЮНЕСКО-гийн болон Монгол Улсын хосгүй үнэт өвд бүртгэлтэй Үнэт ховор номын музейн үзмэрүүд, монгол бичгээр бичигдсэн ном хэвлэл, сонин сэтгүүлийн дээжис багтаж байгаа аж. Түүнчлэн тус номын сангийн сан хөмрөгт монголчуудын төдийгүй Азийн олон орны бичиг соёлын 1.5 сая гаруй үнэт өв, ховор чухал дурсгалууд, гар бичмэл, бар хэвлэл хадгалагддаг байна